Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2018 онд тэтгэвэрт гарсан хүний зураг ашиглан Tsedendamba Davaasambuu гэх хаягнаас цахим орчинд "Амарбаясгалан болон түүний гурван хүүд хоёр өрөө байр авч, бүрэн тохижуулж өгөх" хандивт нэгдэхийг иргэдээс уриалжээ. Гэвч иргэн М нь тэтгэвэрт гарсан цагдаагийн зураг, овог нэрийг ашиглан фейсбүүк нээсэн болох нь тогтоогджээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Check.mn сайтад 2024 оны хоёрдугаар сарын 22-ны гурван хүүгийн аав Амарбаясгалан хандаж өөрсдөд нь туслахыг хүссэн. Түүний ярилцлагын дагуу 4 хоногийн дотор 136 сая 550 мянган төгрөг хандиваар цуглаж тухайн редакцийн зүгээс хандивыг дуусгаж Амарбаясгалан болон түүний гурван хүүд 2 өрөө байр авч, бүрэн тохижуулж, машины лизинг, цалингийн зээл болон хувь хүмүүсийн зээлийг нь дарж өгчээ. Гэтэл хандивын аян дууссан байхад иргэн М нь тэтгэвэрт гарсан цагдаагийн зураг ашиглан ийнхүү хандив, тусламж гуйсан нь илэрсэн байна.