Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Ганц нэг гишүүнд ял өгсөн ч Давж заалдах шатанд бүгдийг нь цайрууллаа

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, 27 шүүгдэгчийг цагаатгасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Хөгжлийн банкны сонсгол хийхийг шаардаж, санаачилж, талбай дээр жагсаж, сонсголд бүтэн оролцож байж энэ хулгай нийтэд ил болсон. Үр дүнд нь Ерөнхий сайд асан, сайд нар, УИХ-ын гишүүд бүхий 80 яллагдагчтай хэрэг анхан шатны шүүх дээр нээлттэй 3 сар хэлэлцэгдсэн. Харамсалтай нь наадмын өмнө алх цохиж Хөгжлийн банкны дунд шатны 4-5 захирал, ганц нэг гишүүнд ял өгсөн бол Давж заалдах шатанд бүгдийг нь цайруулав.

Хараат бус хууль, шүүхийн байгууллагын тогтолцоог бүрдүүлэхгүйгээр хариуцлага тооцох боломжгүй нь тодорхой боллоо. Хулгайчдаа шийтгэхгүйгээр авлига буурахгүй, улс хөгжихгүй. Ганц л боломж байна. Худал ярьж, хулгай хийдэггүй улстөрийн институц, эр зоригтой, шударга улстөрчдийг сонгох замаар хуулийн салбарын идээ бээрийг шахах шаардлагатай" гэв.

Д.Тогтохсүрэн: Энэ удаагийн сонгуульд МАН дангаараа оролцох шийдвэрийг гаргалаа
Д.Тогтохсүрэн: Энэ удаагийн сонгуульд МАН дангаараа оролцох шийдвэрийг гаргалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд