Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс хүлээн авч эхлээд байна.
Үндэсний аудит газар мөрийн хөтөлбөрийг энэ сарын 22-ны өдөр 08:30-21:00 цаг хүртэл, 23-ны Бямба гарагт 10:00-21:00 хүртэл, 24-ний Ням гарагт 10:00-00:00 цаг хүртэл хүлээн авах юм.