Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голын мөс цөмөрсний улмаас нэг иргэн сураггүй алга болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Булган аймаг, Хутаг-Өндөр сумын Хутаг багийн "Ацын бярвааз" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 24 км-т/ энэ сарын 21-ний 20:00 цагийн орчимд хоёр хүн Сэлэнгэ мөрөнөөр мотоцикльтой гарч яваад голын мөсөнд цөмөрч, иргэн Б уснаас эсэн мэнд гарч, иргэн Г живсэн тухай дуудлага мөн өдрийн 20:40 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 24 замыг туулан 21:25 цагт тухайн газарт очсон. Нөхцөл байдалтай танилцаж, тандалт хийгээд 22-ны 06:00 цагт иргэн Г/26 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

“Bravo Circus-4” тоглолтын тасалбар цахимаар болон Монгол Бөхийн өргөөний кассаар худалдаалагдаж эхэллээ
“Bravo Circus-4” тоглолтын тасалбар цахимаар болон Монгол Бөхийн өргөөний кассаар худалдаалагдаж эхэллээ
 
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглов
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглов
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.