Төрийн албан хаагчид болон нийгмийн халамжийг ирэх сарын 1-ээс нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар халамжийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдэгдлээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Халамжийн тэтгэвэр нэмэгдэхээр боллоо. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан, хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг нийгмийн зүгээс анхаарал зайлшгүй шаардлагатай 65.6 мянган энэ тэтгэмжийг авдаг. Мөн 16 хүртэл насны байнгын асаргаа шаардлагатай үүхэд, нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авдаг. Ийм хүн 12.8 мянган орчим байна. Энэхүү нийгмийн халамжийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амжиргааг дэмжих тэтгэмжийг 2020 онд 188 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байв. 2023 онд 12.8 хувиар нэмэгдүүлж байсан бол өнөөдөр Засгийн газрын хурлаар дөрөвдүгээр сарын 1-ээс 15.4 хувь буюу 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа. Ингэснээр 375 мянган төгрөг олгохоор боллоо” гэв.