Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар +3...-2 градус хүйтэн байна.

ҮЙЛ ЯВДАЛ: Зэсийн баяжмалыг биржээр арилжих талаар хэлэлцэнэ
ҮЙЛ ЯВДАЛ: Зэсийн баяжмалыг биржээр арилжих талаар хэлэлцэнэ
 
СОНГУУЛЬ 2024: Намууд нэр дэвшигчдээ тодруулснаас хойш тав хоногийн дотор СЕХ-нд хүсэлтээ хүргүүлнэ
СОНГУУЛЬ 2024: Намууд нэр дэвшигчдээ тодруулснаас хойш тав хоногийн дотор СЕХ-нд хүсэлтээ хүргүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.