Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Энэ сонгууль бол Монгол орны ирээдүйн хувь заяа, тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөг авч үлдэх үү үгүй юу гэдгийг шийдэх туйлын хариуцлагатай сонгууль

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 8 секунд

Нийслэлийн Баянгол дүүрэгт өчигдөр АН “Бүтэн Ардчилал” бүх гишүүдээс санал авах мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан намын УТЗ-ийн гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, Баянгол дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнгөнтулга, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх И.Нарантуяа, ҮБХ-ны гишүүн Б.Баттулга, ҮБХ-ны гишүүн Ц.Таванчулуу, ҮБХ-ны гишүүн Н.Нинжбадгар, ҮБХ-ны гишүүн Ц.Алтанцэцэг, ҮБХ-ны гишүүн Л.Нарантуяа, ҮБХ-ны гишүүн Ё.Амаржаргал, ҮБХ-ны гишүүн С.Наранбаатар, ҮБХ-ны гишүүн С.Наранбат, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Баянгол дүүргийн ардчилсан намын гишүүд оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан Хүчний Холбоо, Баянгол хөгжил хөтөлбөрийн хорооны хамтарсан ажлын хэсгээс “Бүтэн Ардчилал” Ардчилсан намын гишүүдээс санал авах мөрийн хөтөлбөрийн төсөлд тусгах “Монгол өрх 2024” хөгжлийн бодлогын төслийг боловсруулан Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт гардууллаа.

Тус хэлэлцүүлгээр “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэхээр “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Ардчилсан намын УТЗ-ийн гишүүн С.Эрдэнэ "Өнөөдөр Баянголоор овоглогдож ирсэн хүн бүхэн өнөөдөр Ардчиллын нэр хүндийг үүрэлцэж ирсэн. Баянголчууд үеийн үед Ардчилсан нам дотор манлайлагч нам байсан, цаашдаа ч байх болно. Өнөөдөр бид 2024 оны сонгуульд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт ямар саналуудыг тусгах, бид цаашдаа улс орныхоо хөгжлийг хэрхэн харах вэ, хөгжлийн бодлогыг хэдэн үе шаттай аль өнцгөөс нь харах юм бэ? гэдэг тэр бодлогоо уралдуулах гэж энд цуглаад байна. 2024 оны УИХ-ын сонгууль бидэнд ямар их үүрэг хариуцлага ноогдуулж байгааг бид дор бүрнээ ухамсарлах ёстой. Энэ сонгууль бол Монгол орны ирээдүйн хувь заяа, тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөг авч үлдэх үү үгүй юу гэдгийг шийдэх туйлын хариуцлагатай сонгууль болох гэж байна. Тийм учраас бид дор бүрнээ хариуцлагатай байх цаг үе ирлээ" гэв.

Л.Гантөмөр: Дунд, муу сурдаг нөхдүүдийг их сургуульд сурахыг нь болиулъя
Л.Гантөмөр: Дунд, муу сурдаг нөхдүүдийг их сургуульд сурахыг нь болиулъя
 
О.Сийлэгмаа: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг та Н.Баттогтох дүүгийнхээ БЗС-гаас авсан зээлийг төлүүл. Хэчнээн шударга байх гээд яахав
О.Сийлэгмаа: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг та Н.Баттогтох дүүгийнхээ БЗС-гаас авсан зээлийг төлүүл. Хэчнээн шударга байх гээд яахав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.