Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин И Сүн Кюнийг заналхийлсэн хоёр эмэгтэйг өнөөдөр ШҮҮНЭ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өмнөд Солонгосын кино одуудын нэг И Сүн Кюнийг заналхийлсэн гэх хэрэгт буруутгагдаж буй хоёр эмэгтэйг шүүх хурал өнөөдөр товлогджээ. Тодруулбал, түүнтэй нэр холбогдож, утасны бичлэг нь задарсан гэх эмэгтэй Ким Нам Хид хар тамхи хэрэглэсэн, хүн сүрдүүлж залилж мөнгө авсан гэх хоёр зүйл ангиар, харин жүжигчин И Сүн Кюнийг заналхийлсэн гэх Паг Су Жонд хүн сүрдүүлж залилж мөнгө авсан, хүнээр хүн сүрдүүлж мөнгө авах гэж оролдсон, утасны сүлжээ бичлэг задалж харилцаа холбооны хууль зөрчсөн, үнэмлэхгүй автомашин жолоодсон гэх хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.

Сануулахад, жүжигчин И Сүн Кюн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр автомашиндаа нүүрс шатааж, амиа хорлосон байдаг.

Өмнөд Солонгосын жүжигчин И Сүн Кюнийг заналхийлсэн хоёр эмэгтэйг шүүх хурал маргааш буюу энэ сарын 14-нд ТОВЛОГДЖЭЭ
Өмнөд Солонгосын жүжигчин И Сүн Кюнийг заналхийлсэн хоёр эмэгтэйг шүүх хурал маргааш буюу энэ сарын 14-нд ТОВЛОГДЖЭЭ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.