Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Rokit Bay 23 минутын өмнө шинэ дуугаа цацлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 42 секунд

Реппер Rokit bay буюу О.Баярсайхан анх 2011 онд ”Нэг өдрийн хаан” хэмээх дуугаараа олонд танигдан гарч ирсэн. Түүнээс хойш хийсэн уран бүтээл нь үзэгч сонсогчдоос өндөр үнэлгээг авч, өөрийн ур чадвар, бүтээлч сэтгэхүй, зан байдлаараа залуусын хүндлэлийг хүлээсээр ирсэн.

Тэгвэл реппер Rockit bay найман сарын дараа "Жингүйдсэн Пуужин" гэх уран бүтээлээрээ эргэн ирлээ. Ийнхүү эргэн ирэхдээ фенүүддээ томоос том бэлэг буюу "Пуужин Баяраа" концертоо есдүгээр сарын 14 болон 24-нд хоёр удаа хийхээр болсон гэдгээ дөнгөж сая зарлалаа.

Мөн шинэ цомог "ODYSSEY" тун удахгүй худалаанд гарах аж. Түүний удаан төлөвлөсөн цогц ажил ийнхүү эхэлж байна гэдгийг онцолжээ.

Ердөө 23 минутын өмнө youtube хуудсанд байршуулсан түүний дуун дээр 8 мянган хүн like даржээ. Реппер залуу хувийн амьдралаа олноос нэг хэсэгтээ нууцалж байсан ч сүүлийн хэдэн жил өөрийн инстаграм хуудсаа тунчиг идэвхтэй хөтөлж, влог хүртэл хийж гэрээ бүлээ “шилэн” болгосон. Түүний эхнэр С.Ану нь ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн дуучин, бүжигчин гээд олон талын авьяастай бүсгүй. Rokit bay эхнэртэйгээ хамтарч хоёр жилийн өмнө хүү, охин хоёртоо зориулсан “Хязгааргүй” гэх уран бүтээлээ цацаж байв.

Rokit bay-тэй дисс хийе. Би бэлэн
Rokit bay-тэй дисс хийе. Би бэлэн
 
Б.Энхбаяр: Нууц гэх халхавчаар авлига, албан тушаалын гэмт хэргүүд үйлдэгддэг, иргэдийн мэдэх, хяналт тавих эрхийг хязгаарладаг байсныг таслан зогсооно
Б.Энхбаяр: Нууц гэх халхавчаар авлига, албан тушаалын гэмт хэргүүд үйлдэгддэг, иргэдийн мэдэх, хяналт тавих эрхийг хязгаарладаг байсныг таслан зогсооно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.