Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Rokit bay-тэй дисс хийе. Би бэлэн

Ангилал
Бусад
Огноо
Унших
4 минут 9 секунд

Хип хопт дурлагсад “Loi4ixcoн” бүлгийг андахгүй. Тус бүлгийн гишүүн, реппер FLA буюу Б.Жавхлантөгс нь өнөөдөр цацагдсан "PODCAST ROOM" нэвтрүүлгийн үеэр реппер Rokit bay-тэй "үзэлцэхээр" шийдсэн гэдгээ дахин баталлаа. Тэрбээр:

-Би Roockie-ийн Yoton нэвтрүүлэгт орсон. Намайг Реппер Цэцэ, Rokit bay хоёрын алийг нь сонгох вэ гэхээр би дуртай репперээ сонгосон. Би угаасаа Rokit bay-ийн дуунд дургүй. Хүмүүсийг ч дуртай байхаа болиосой гэж боддог гэж хэлсэн. Угаасаа энэ миний бодол. Хүмүүс Rokit bay-ийг гоё дуу хийдэг гэж боддог болохоор өөрт таалагдахгүй байсан ч хүчээр сонсож, хүмүүст адлуулахгүйн тулд хүүхэд байхаасаа массыг дагаж сонсдог болсон олон хүмүүс бий. Дуу сонсохдоо өөрийнхөө тархиар, ямар нэгэн зүйлд өөрийнхөө үзэл бодолтой байгаарай гэх санааг илэрхийлсэн. Гэтэл нэвтрүүлгийн treasure гарсны дараа Rokit bay-ийн фенүүд миний инстаграм руу орж ирээд харааж элдэв бусийн үг бичсэн байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд "2024 он болчхоод байхад одоог хүртэл Rokit bay-ийг гоё дуу хийдэг гэж боддог хөдөөгийн хүмүүст Март-8-ны мэнд" гэж стори хийсэн.

Rokit bay-ийн буруу байхгүй л дээ. Тэр хүн юу ч хэлээгүй. Би нэвтрүүлэгт орж өөрийнхөө үзэл бодлыг хэлсэн. Тэгээд одоо ганцхан арга л үлдлээ. Дисс хийлцье. Энэ нэвтрүүлгээр шууд хэлье. Rokit bay-тэй дисс хийе.

Үнэхээр тэр орк массынхаа ярьдаг шиг Монголын номер 1 реппер, оролдож болохгүй хүнээр оролдсон юм бол аймар дуу хий. Би бэлэн.

Дуугаар биш өөр юм байсан ч яах вэ. Хүн чинь өөрийнхөө гэр бүлийг хамгаалдаг биз дээ. Тиймээс би өөрийнхөө фенүүдийг хамгаалмаар байна. Би Rokit bay-ийг бодвол хамаагүй бага фентэй ч гэсэн харин өөрийнхөө хүмүүсийг хамгаална шүү. Алалцана. Одоо би ингээд зүгээр хаячихаар намайг сонсдог хүмүүс хөөрхий алуулах гээд байгаа байхгүй юу. Мянган хүмүүст муулуулаад л. Хүмүүст муулуулсаар байгаад сүүлдээ миний дууг сонсох ёсгүй ч гэх бодол толгойд нь орж ирдэг ч юм уу. Би хүмүүсээ өмөөрнө.

Rokit bay дисс хийлцэхгүй гэж бодож байвал өөрөө "Fla-ийн зөв өө. Өөрийнхөө үзэл бодлыг хэлсэн байна. Фенүүддээ хандаж та нар болиоч гэж" стори хийвэл дисс хийлцэхгүй дуусна .

Намайг хүмүүс шоу, зугаа цэнгээний талаар дууллаа хүүхдүүдийг буруу зүйлд уруу татлаа гэцгээдэг. Яс юман дээрээ бүгд л насанд хүрэхээрээ шоуддаг. Өөрийгөө муу зүйлд уриалсан гэж бодохгүй байна. Гэтэл Rokit bay-ийн дууны сэдэв нь аллага, хүн тамалсан л сэдэвтэй байдаг биз дээ. Тэгээд одоо хүн тамлахаас илүү шоудах нь нийгэмд буруу мессеж өгөөд байгаа хэрэг үү.

Би Rokit bay-д дисс хийх хэмжээний бол дургүй биш. Ард түмэн буюу фенүүд л бид хоёрыг талцуулчихлаа. Дисс хийхээс өөр аргагүй байдалд орууллаа. Хүмүүс намайг хандалт авах гээд энэ яриаг эхлүүлсэн гэж хардаад байгаа. Амьд бурхан ээжийнхээ нэрээр андгайлая. Би зүгээр л үзэл бодлоо хэлсэн. Гэтэл хар масс ийм байдалд хүргэлээ.

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ
УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ
 
Драмын театрын их засвар дуусаж, ирэх сард “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Драмын театрын их засвар дуусаж, ирэх сард “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.