Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр тус тус торгох ялаар ШИЙТГЭЛЭЭ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 57 секунд

УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж, шүүх дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг СБДЭХАШШүүхээс хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж 40 сая төгрөгөөр торгох ялаар, УИХ-ын дарга асан З.Энхболдыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн байна.

Сануулахад, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг.

Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

С.Амарсайхан: Гурил, тэжээлийнх нь үнэ өсөөд иргэд авч чадахгүй байхад зүгээр суух эрх байхгүй
С.Амарсайхан: Гурил, тэжээлийнх нь үнэ өсөөд иргэд авч чадахгүй байхад зүгээр суух эрх байхгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.