Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдааны дараа цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр гурилын үнийн асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр,
"Засгийн газраас импортын гурилын татварыг чөлөөлөх тогтоолоо УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Бид үндэсний үйлдвэрлэлээ бодлогоо дэмжих ёстой. Гэхдээ гурилын үнэ нэмэгдээд, ард иргэд нь гурил, тэжээлээ авч чадахгүй байхад, үүнийг зүгээр хараад суух эрх байхгүй.
Үндэсний үйлдвэрүүд зохих хэмжээнд хямд үнээр хангаж чадахгүй, нийлүүлэлтээ дийлэхгүй байгаа бол бид импортын сувгаа нээж, хангамжийг тэнцвэржүүлэх ёстой" гэсэн юм.