Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жагсаал хийх зөвшөөрлийг Засаг дарга олгодгоо болино

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо "Иргэдийн эвлэлдэн нэгдэх, жам ёсны эрхийг хангахын тулд хуулийн зохицуулалтыг шинэчилнэ. Өнөөдрийн нийгэм цаг үед одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалт нийцэхгүй байна. Жагсаал цуглаан зохион байгуулахад шаардагддаг зөвшөөрлийг өөрчилж мэдэгдэл өгөх хэлбэр рүү шилжинэ. Зөвшөөрөл олгоход хариу өгөхдөө их уддаг. Тиймээс татгалзах үндэслэлийг тодорхой мэдэгддэг болгох, зөвшөөрлийг Засаг дарга олгодог байсныг өөрчилнө. Уг хуулийн төслийг Хаврын чуулганаар хэлэлцэнэ" гэв.

2015 онд өөрчлөлт оруулсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд, тухайн орон нутгийн Засаг даргад жагсаал хийх тухай мэдэгдэл хүргүүлэх бөгөөд гурав хоногийн дотор Засаг дарга үндэслэлтэй гэж үзвэл бүртгэдэг байхаар зохицуулсан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсах эрхийг хязгаарлаж байгаа гэдгийг жагсагчид удаа, дараа шүүмжилж байв.

УБТЗ: Улаанбаатар-Хөх хот чиглэлд хоёр талдаа 627,200, хүүхэд 492,300 төгрөгөөр ЗОРЧИНО. Нэг талдаа гэж ташаа мэдээлэл гарсан байна
УБТЗ: Улаанбаатар-Хөх хот чиглэлд хоёр талдаа 627,200, хүүхэд 492,300 төгрөгөөр ЗОРЧИНО. Нэг талдаа гэж ташаа мэдээлэл гарсан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.