Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБТЗ: Улаанбаатар-Хөх хот чиглэлд хоёр талдаа 627,200, хүүхэд 492,300 төгрөгөөр ЗОРЧИНО. Нэг талдаа гэж ташаа мэдээлэл гарсан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

Энэ сарын 15-наас эхлэн Улаанбаатар-Хөх хот, Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг даваа, баасан гараг бүр аялахаар болсон. Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялах аж.

Тасалбарын үнийг том хүн нэг талдаа 627,200 төгрөг, хүүхэд 492,300 төгрөг байхаар тогтоосон нь хэт үнэтэй байна гэх иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.

Тиймээс уг асуудлаар УБТЗ-аас албан ёсоор тайлбар өглөө. Ингэхдээ "Улаанбаатар-Хөх хот чиглэлд хоёр талдаа 627,200, хүүхэд 492,300 төгрөгөөр ЗОРЧИНО. Нэг талдаа гэж ташаа мэдээлэл гарсан байна" гэлээ.

Сануулахад, Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр, УБТЗ галт тэрэг Улаанбаатар-Хөх хот чиглэлийн эхний аялал энэ Баасан гарагт Улаанбаатараас хөдөлж гуравдугаар сарын 16-ны өдөр Хөх хотод хүрэх, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 20-ны өдөр (Лхагва гараг) Улаанбаатарт ирнэ.

КЖД галт тэрэг: Хөх хот – Улаанбааатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 17-ны өдөр (Ням гараг) Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 19-ний өдөр (Мягмар гараг) Хөх хотод хүрнэ.

ДУЭЛЬ: Д.Амартүвшин VS Д.Амарбаясгалан /Гурилын квот/
ДУЭЛЬ: Д.Амартүвшин VS Д.Амарбаясгалан /Гурилын квот/
 
ФОТО: Алдарт эхийн I одонгоор энгэрээ мялаасан Дуучин Ч.Уранхолбоо
ФОТО: Алдарт эхийн I одонгоор энгэрээ мялаасан Дуучин Ч.Уранхолбоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.