Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДУЭЛЬ: Д.Амартүвшин VS Д.Амарбаясгалан /Гурилын квот/

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 56 секунд

Монголын Либертари намын дарга Д.Амартүвшин /Комедиан Амараа/ цахим орчинд "ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд эдийн засгийн анхан шатны мэдлэг алга, Нээрээ шүү. Нам дагаж бөгс долоож хор найруулахаас өөр эрдэмгүй хүмүүсээр улс орны бодлого тодорхойлуулахаар бүх юмны үнэ тэнгэрт хадаж, эдийн засаг дампуурахгүй гээд яах вэ дээ" хэмээн жиргэжээ.

Үүнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариу тайлбар хийж "Үндэсний үйлдвэрлэл нэрээр импортод квот тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлуулж, үгсэн хуйвалдаж үнээ өсгөх нь тэгээд чөлөөт эдийн засаг уу. Импортыг чөлөөлж, өрсөлдөөн бий болгохоор тэжээгчээ алдах гээд байна уу. Зарим гурил үйлдвэрлэгчид ихээхэн сандарч дайралтууд ихсэж байгааг ойлгохын дээдээр ойлгож байна" хэмээв.

Ажлын байрны бэлгийн дарамтыг зөрчил биш гэмт хэрэгт тооцно
Ажлын байрны бэлгийн дарамтыг зөрчил биш гэмт хэрэгт тооцно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.