Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажлын байрны бэлгийн дарамтыг зөрчил биш гэмт хэрэгт тооцно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 49 дүгээр, 2023 оны 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг болж байна.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо:

-Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх хохирогчийг хамгаалах асуудал дээр Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Ажлын байрны бэлгийн дарамтыг зөрчил биш гэмт хэрэгт тооцохоор тусгасан.

Цэргийн албанд хүний амь нас хохирч буй хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар яамнаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Дүрмийн бус харьцаа болон бусад харилцаанд дүгнэлт хийж мэдээлэл цуглуулах, санал дүгнэлт боловсруулна. Цаашид энэ төрлийн зөрчлийг гаргахгүй байх тал дээр анхаарна.

2022 оноос хойш өнөөдийг хүртэл цэргүүдийг дэгэлсэн 5 албан хаагчийг цэргийн ангиас чөлөөлсөн.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд тусгай сан байгууж, мансуурах ,согтуурах, дэлгэцний донтолттой хүмүүсийг эмчлэх байр болон бусад зүйлд зарцуулна. Мөн хар тамхитай тэмцэх тухай хуулийг судалж нэмэлт өөрчлөлт оруулахаар судалж байна. Хаврын чуулганаар үр дүн гарах байх.

Х.Нямбаатар: “Замын хөдөлгөөний зохицуулалтад иргэд бухимдалтай байна. Зогсоогооч ээ“ гэж мессеж биччихээд л байж байна
Х.Нямбаатар: “Замын хөдөлгөөний зохицуулалтад иргэд бухимдалтай байна. Зогсоогооч ээ“ гэж мессеж биччихээд л байж байна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.