Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2024 онд шинээр 3 төлбөр авах цэгийг байгуулж, улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгийг цахимжуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

2023 оныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, үр дүнг тооцох жил болгон зарласан. Энэ хүрээнд Налайх, Тэрэлж, Хоолт, Түргэний гүүр, Хөшигийн хөндий, Эмээлт, Баруун туруун гэсэн Улаанбаатар хот тойрсон төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулсан.

Тэгвэл 2024 онд шинээр гурван төлбөр авах цэгийг байгуулж, улсын хэмжээнд бүх төлбөр авах цэгүүдийг цахимжуулахаар төлөвлөжээ.

Сайд С.Бямбацогт тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн цахимжуулснаар торгууль, даатгал, оношилгоонд хамрагдсан эсэхийг бүрэн хянах боломжтой. Мөн өнөөдрийн байдлаар төлбөр авах цэгүүд нэг жилд 10 тэрбум төгрөг төвлөрүүлдэг.

Үүнээс 50 хувийг нь үйл ажиллагааны зардалд, үлдсэн 50 хувийг л авто замын засвар арчлалтад зарцуулдаг. Эдгээрийг бүрэн цахимжуулснаар 20-30 тэрбум болж нэмэгдэх боломжтой.

Ингэснээр замын засвар арчлалтыг чанартай, сайн хийх, үргүй зардлыг бууруулах боломж бүрдэнэ. Энэ нь илүү орчин үеийн шинэлэг шийдэл төдийгүй, иргэдэд төлбөр төлөх гэж хүлээгдэл үүсэхгүй, “галын хайч” сунгаж бэлэн мөнгө авдаг цаг үеэсээ хоцрогдсон байдал арилж, түгжрэл буурах, осол аваар багасах ач холбогдолтой" гэдгийг онцолжээ.

Ука хочит Л.Алтанхуяг нарын шүүх хурал ирэх сарын 2-н хүртэл хойшилжээ
Ука хочит Л.Алтанхуяг нарын шүүх хурал ирэх сарын 2-н хүртэл хойшилжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.