Түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулжээ. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр Төв шуудангийн уулзвараас 120 мянгат хүртэлх замын урсгалыг өглөө, оройд 3:1 харьцаагаар зорчуулах юм байна. Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл болон хойд чиглэлд зорчих эгнээг 3, урд чиглэлд зорчих эгнээг 1, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд 3, урдаасаа хойшоо явах чиглэлд 1 эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр зохицуулах юм байна. Иймд зохицуулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг жолооч нарт зөвлөв.