Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулганы танхим засвартай тул А танхимд хаврын чуулганыг нээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Энэ удаагийн парламентын хамгийн "отгон" хаврын чуулган энэ сарын 15-ны баасан гарагт нээлтээ хийх гэж буй. Тэгвэл чуулганы танхим засвартай байгаа учир А танхимд хуралдааныг нээхээр болсон байна.

Учир нь ирэх сонгуулиар 126 гишүүн сонгогдох бөгөөд намрын чуулган завсарласнаас хойш чуулганы танхимыг засварлаж, сандал ширээг нэмэх ажлыг хийж буй аж.

Түүнчлэн хаврын чуулганы хугацаанд 3-4 сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн ба тодруулбал,

  • Нийслэлийн газар олголттой холбоотой авлига, хээл хахуул
  • Уул уурхайн лиценз олголт
  • Ногоон автобусны хэрэг
  • Эмийн үнийн өсөлт, чанар стандартын асуудлаар түр хороод сонсгол зохион байгуулах аж.

Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүлтэй, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна
Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүлтэй, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.