Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Ирэх саруудын цаг агаарын төлөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 59 секунд

УЦУОШГ-аас ирэх саруудын цаг агаарын төлөвийг танилцуулжээ. Тодруулбал,

IV сард Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -4…-10°C хүйтэн, Өмнөговийн нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8...+12°C дулаан, бусад нутгаар +6°C дулаанаас -2°C хүйтэн байдаг байна.

V сард Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд болон Төвийн зүүн хойд хэсгээр +2...+8°C, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар +15... +19°C, бусад нутгаар +10... +15°C, харин VI сард Баян–Өлгийн ихэнх нутаг, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр +6...+10°C, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр +20...+24°C, бусад нутгаар +12...+18°C дулаан байдаг байна.

Хур тунадасны хувьд IV сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 8–10 мм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм ордог бол, V сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 21–30 мм, Их нуурудын хотгор, Алтайн өвөр говь, болон говийн бүс нутгаар 4–10 мм, бусад нутгаар 12–20 мм, VI сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–70 мм, Их Нуруудын Хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зуслангийн байшинд гал гарч байсныг унтраажээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зуслангийн байшинд гал гарч байсныг унтраажээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.