Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан зудын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр,
"Өнөөдрийн байдлаар 192 суманд нөхцөл байдал хүнд, 200 суманд зам гарц хаагдсан, улсын хэмжээнд 1.527.695 толгой мал хорогдсон" гэдгийг хэлсэн юм.
Мөн 3137 малчин өрхтэй холбоо тогтоож чадаагүй. 23.600 өрхөд хүнс, өвөл тэжээл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Тиймээс Засгийн газраас 3 үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ.