Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш НИТХ хуралдаж, нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 16 секунд

НИТХ-ын зөвлөл өчигдөр хуралдаж, маргааш /2024.02.23/ буюу баасан гарагт НИТХ-аар нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр товлосон. Тодруулбал,

-Метро байгуулах асуудал,

-Явган хүний зам, талбайг стандартад нийцүүлэн байгалийн чулуугаар тохижуулах ажлын санхүүжилт,

-Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, ногоон байгууламж хийх асуудал,

-Сургууль, цэцэрлэггүй томоохон хотхон, хорооллуудын төлөвлөлт, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажилд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа зэрэг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

Мөн “Алтай” хотхон, Кинг тауэр, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Материал импекс зэрэг хүн амын хэт төвлөрөл бүхий хотхон, хорооллуудад улсын сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд хувийн аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөлд хүрч, сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлж, дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтыг хийж асуудлыг ч хэлэлцэх юм байна.

Сагсан бөмбөгийн шигшээ багийнхан өнөөдөр БНХАУ-ын шигшээ багтай тоглоно
Сагсан бөмбөгийн шигшээ багийнхан өнөөдөр БНХАУ-ын шигшээ багтай тоглоно
 
ПАРИС 2024: Монголын баг тамирчдын өнөөдрийн ХУВААРЬ
ПАРИС 2024: Монголын баг тамирчдын өнөөдрийн ХУВААРЬ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц