Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр нийт 1668 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1274, гэмт хэргийн шинжтэй 85 дуудлага, мэдээлэл байна. Тодруулбал,
- Хүний биед халдах-52
- Хулгайлах-11
- Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх-99
- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох-40
- Эрүүлжүүлсэн-97 тохиолдол бүртгэгджээ.
Мөн гэмт хэргийн шинжтэй 54 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 11 хэргийг нөхөн илрүүллээ.