Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАСАЛ: 1991 оны төмөр хонь жилтэй хүмүүсийн 33-ны мөчлөг тохиох тул тусгайлсан засал ном хийлгэх шаардлагатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

“Хилэнт эх” хэмээх модон луу жил гарлаа. Тэгвэл жил нь орж буй хүмүүс тусгайлан засал ном хийлгэх учиртай байдаг. Энэ жилийн 2012, 1988, 1976, 1964, 1952 оны луу жилтэй хүмүүсийн 13, 25, 37, 49, 61-ний жил орно. Эдгээр хүмүүс нь тусгайлсан засал номоо хийлгэх шаардлагатай бөгөөд тэр дундаа жил нь орж буй эрэгтэй хүмүүс жилээ угтаж засал ном хийлгэх нь сайн байдаг гэнэ. 1988, 1976, 1964 оны луу жилтнүүдэд онцгойлсон заслуудтай. Мөн 1991 оны төмөр хонь жилтэй хүмүүсийн 33-ны мөчлөг тохиох тул тусгайлсан засалтай.

Харин заслаа шинийн 15 дотор хийлгэх ёстой гэдэг яриа байдагтай холбоотойгоор сар шинийн баярын дараа хүрээ хийдийн газруудаар засал номоо хийлгэх хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгддэг. Гэхдээ заавал шинийн 15-ны дотор заслаа хийлгэх ёстой хэмээн тодорхойлсон зүйл байхгүй талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Амгалан хэлж байна. Тэрбээр "Зурхайн ном сударт нар буцахаас өмнө засалтай хүмүүс засал номоо хийлгэвэл сайн гэсэн утга байдаг. Энэ нь зургаадугаар сарын 22-ныг хэлж байгаа. Шинийн 15 бол бурхан багшийн их дүйчин өдөр учраас хүмүүс өөрсдөө бэлгэдэж, энэ хугацаанд багтаж засал номоо хийлгэж, ном буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэж үздэг байх. Бусдаар бол зурхайн ном сударт заавал шинийн 15-нд багтаж заслаа хийлгэх ёстой гэсэн юм байхгүй" гэжээ.

Ирэх жилийн цагаан сар гуравдугаар сарын 1-нд тохионо
Ирэх жилийн цагаан сар гуравдугаар сарын 1-нд тохионо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.