Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Шинийн 1-нд Сүхбаатар аймгийн сумдад цасанд суусан гэх 6 дуудлагын дагуу 20 гаруй иргэний аюулгүй байдлыг хангалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Өнгөрсөн хоногт буюу шинийн нэгэнд Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Түмэнцогт, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дундговь аймгийн Сайнцагаан суманд цасанд суусан 6 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу тус аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашинуудыг татан гаргаж, 20 гаруй иргэний аюулгүй байдлыг хангалаа.

Иймд хол, ойрын замд зорчихдоо бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, баталгаат зам, гүүрээр явах, жижиг оврын суудлын машин, мотоциклоор зорчихгүй байж, бага насны хүүхдийг авч явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Т.Доржханд: Айлчлан ирж буй модон луу жил нь монгол хүн эх орондоо эзэн байж, сэтгэл хангалуун амьдрах сайхны эхлэл байх болно
Т.Доржханд: Айлчлан ирж буй модон луу жил нь монгол хүн эх орондоо эзэн байж, сэтгэл хангалуун амьдрах сайхны эхлэл байх болно
 
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц