Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын иргэдэд газар эзэмшүүлсэн гэх Б.Бадрааг цагдан хорив

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 53 секунд

Хоёр шатны "нүүрсний сонсгол"-ын үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, ИТХ-ын дарга асан Б.Бадраа нарын гурван хүн Хятадын компаниудад их хэмжээний газрыг хууль бусаар эзэмшүүлсэн гэх мэдээлэл ил болсон. Улмаар тэднийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн билээ.

Б.Бадраа нь яллагдагчаар татагдсан үедээ Монгол Улсын хилээр гарсан тул орж ирсэн даруйд нь цагдан хорих арга хэмжээ авахаар шийдвэрлээд байв.

Тэгвэл Б.Бадраа БНСУ-аас Монгол Улсад ирсэн бөгөөд Хорих 461 дүгээр ангид саатуулж, цагдан хорьжээ. Харин Ханбогд сумын засаг дарга Х.Нэхийт, Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал нарыг цагдан хорьж байсан ч суллаад байгаа юм.

Автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй иргэд  харъяа хөдөлмөр, халамжийн хэлтэст бүртгүүлж, үнэгүй сургалтад хамрагдана
Автобусны жолоочоор ажиллах хүсэлтэй иргэд харъяа хөдөлмөр, халамжийн хэлтэст бүртгүүлж, үнэгүй сургалтад хамрагдана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.