Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр авсан автобуснуудыг яаралтай үйлчилгээнд гаргахыг Хотын дарга үүрэг болгов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө

  • Холбогдох байгууллагууд Цагаан сарын үеэр осол аваар, гал түймрийн аюул гарахаас урьдчилан сэргийлж ажиллах,
  • Цагаан сарыг угтан УБЗАА, нийслэлийн есөн дүүргүүд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэрлэх,
  • Баярын амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг сайтар зохион байгуулах.
  • Баярын амралтын өдрүүдэд инженер хангамжийн байгууллагуудын шуурхай бригадыг бэлэн байлгах, эргүүл, жижүүр томилж ажиллуулах,
  • Айл, өрхүүдийн хог хаягдлыг тээвэрлэх ажлыг нэмэгдүүлэх, шуурхай зохион байгуулах,
  • Авто замын эвдэрч гэмтсэн хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулах,
  • УБЗАА-наас олгодог худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг дүүргүүд рүү үе шаттай шилжүүлэх ажлыг зохион байгуулах. Цаашид УБЗАА аж ахуйн ажил хийх биш, бодлого гаргаж, хяналт тавьдаг бүтцийн өөрчлөлтийг бий болгох.
  • Цас цэвэрлэгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авах,
  • Халтиргаа, гулгаанаас сэргийлж, давс, бодисоо шаардлагатай хэмжээгээр цацах. Мөн ирэх жилийн нөөцийг бэлтгэх.
  • Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах,
  • Нийслэлийн гадаад үнэт цаас гаргахтай холбоотой ажлыг эрчимжүүлж, шаардлагатай мэдээллийг цаг тухай бүрд нь шуурхай гаргаж өгч ажиллах, бондын ажлын бэлтгэл ажлыг сайтар хангах.
  • “Тохижилт бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, танилцуулах.
  • Явган хүний замыг стандартад нийцсэн, халтирдаггүй, байгалийн чулуугаар, өнгөний нэг кодоор хийх,
  • “Урт цагаан”-ы гудамжийн тохижилтод инженер, технологийн шийдлийг хэрэгжүүлэх,
  • Хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой олон нийтээс санал асуулга авах ажлыг цахим платформоор зохион байгуулах,
  • Шарга морьтын гүүрний орчимд байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын тооцоо судалгаа, зураг төслийг боловсруулж танилцуулах. Зуслангийн бүсэд амьдарч байгаа иргэдийг хотын төв рүү орох шаардлагагүйгээр нийгмийн асуудлуудыг шийдэх,
  • Дэд төвүүдийн газар чөлөөлөлтийн ажлыг Цагаан сарын дараагаас эхлүүлэх
  • Баянгол дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт “Материал импекс” ХК-тай зөвшилцсөн газарт цэцэрлэг барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх,
  • Шинээр авсан автобуснуудыг яаралтай үйлчилгээнд гаргах,
  • Зөвшөөрөлгүй байрлуулсан гарааш, хайс буулгах ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлийн төсвөөр чөлөөлсөн газруудыг НОСК-д шилжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарах зэрэг үүрэг өглөө.
Дэлбэрэлтэд өртсөн барилга, байгууламжийн нэгдсэн дүгнэлт ирэх сарын 15-ны дотор гарна
Дэлбэрэлтэд өртсөн барилга, байгууламжийн нэгдсэн дүгнэлт ирэх сарын 15-ны дотор гарна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.