Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадад хоёр настай охин, нэг настай хүүг цонхоор шидэж хөнөөсөн хосуудыг цаазаар авчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хятадын Чунцин хотод 2020 онд бага насны хүүхдүүдийг цонхоор шидсэн хэрэг гарсан нь олон нийтийг цочирдуулж байв. Хүүхдүүдийн эцэг Жан Бо нь Е Ченчен гэх эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж эхнэрээсээ салжээ. Хүүхэдтэй гэдгээ нууж байсан ч Е мэдсэн цагаасаа хүүхдүүдийг хөнөөхийг шаардаж эхэлсэн аж.

Улмаар 2020 оны арваннэгдүгээр сард Жан, Е нар үгсэн хуйвалдаж хоёр настай охин, нэг настай хүүг 15 давхраас шидэн амийг нь хөнөөжээ. 2021 оны арванхоёрдугаар сард шүүхээс тэдэнд цаазаар авах ял оноосныг өнгөрсөн лхагва гарагт гүйцэтгэсэн байна.

Хүүхдүүдийн ээж Чен Мэйлин пүрэв гарагийн орой "Манай гэр бүлийг гурван жил гаруй тарчлааж байсан хар дарсан зүүд эцэстээ төгслөө" гэж мэдэгджээ.

Тэднийг цаазалсан тухай мэдээ Хятадын нийгмийн сүлжээгээр хурдтай тархаж, олон сая хүн үзсэний дийлэнх нь "Гэмт хэрэгтнүүд зохих шийтгэлээ хүлээсэн" гэх сэтгэгдлийг илэрхийлсэн байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд шаардлагатай засварыг энэ онд хийнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд шаардлагатай засварыг энэ онд хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд