Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХДЭМТ: Хоолой залгиурын үрэвсэлт өвчин, зүрхний олдмол гажгаас урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хүүхдэд тохиолдох А бүлгийн бетта стрептококкийн гаралтай ангина, фарингитын оношилгоо, эмчилгээ, хүүхдийн хэрэх өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг сайжруулснаар хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгийн өвчлөлийн хувийг бууруулах зорилгоор Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ийн Хүүхдийн сан хамтран “А Стрептококкийн шалтгаант хоолой залгиурын үрэвсэлт өвчин, хэрэхийн шалтгаант зүрхний олдмол гажгаас урьдчилан сэргийлэх нь” төслийг нийслэлийн хэмжээнд эхлүүлээд байна.

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн харьяа төрийн болон хувийн хэвшлийн 33 сургуулийн 6-15 насны 60719 хүүхэд хамруулхаар ажиллаж байна.

"А Стретококкийн хурдавчилсан оношлуур" ашиглан илрүүлэг, үзлэгт хамруулан оношлуур эерэг гарсан сурагчдыг амбулаторын хүүхдийн эмчийн үзлэгт орж шаардлагатай тохиолдолд ЭХЭМҮТ-рүү шилжүүлэн нарийвчилсэн үзлэг шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Одоогийн байдлаар 15532 хүүхэд үзлэгт хамрагдснаас 928 хүүхэд эерэг гарчээ.

СОНИРХОЛТОЙ: Монголын хамгийн анхны амьтны хүрээлэн 1987 онд Хөвсгөл аймагт нээгдэж байжээ
СОНИРХОЛТОЙ: Монголын хамгийн анхны амьтны хүрээлэн 1987 онд Хөвсгөл аймагт нээгдэж байжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд