Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөд Африкийн цагдаа нар хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой 149 мянга гаруй зураг хураан авчээ

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

Өмнөд Африкийн цагдаагийн байгууллага АНУ-ын Дотоод аюулгүй байдлын албатай хамтран Баруун Кейпээс бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, түүнтэй холбоотой дуу, дүрсний бичлэг хууль бусаар хадгалсан, олж авсан гурван этгээдийг баривчилсан байна.

Энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр вустерт нэгэн этгээдийг баривчилсан бөгөөд 95,000 зураг, 6,000 видео бичлэг олсон бол энэ удаагийн баривчилгаагаар хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 149,000 гаруй зураг, 5,000 гаруй видео хураан авчээ.

Гэмт этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүдтэй чатлаж, зураг видео солилцсон байсныг илрүүлсэн байна.

Дээрх хэрэг гадаад оронд үйлдэгдсэн хэдий ч манай улсад энэ төрлийн гэмт хэрэгт иргэд өртөж, хохирох эрсдэлтэй тул ялангуяа хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, танихгүй болон сэжигтэй этгээдээс зурвас, найзын хүсэлт ирсэн тохиолдолд харилцаа үүсгэхгүй байх, учирч болзошгүй эрсдэлийн талаар хүүхдүүддээ тайлбарлахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг сар шинийн өмнө гардуулна
Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг сар шинийн өмнө гардуулна
 
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.