Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонссон юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан СЗХ-ны дарга Д.Баярсайхан мэдээлэл өглөө. Тодруулбал,
"Даатгалын салбарын эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байна. Тиймээс Даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлдсэн. Удахгүй Засгийн газраас УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлж, батлагдах байх гэсэн хүлээлттэй ажиллаж байна.
Салбарын хуульд өөрчлөлт орсноор нэлээдгүй үр дүн гарна. Ялангуяа төр хариуцах санхүүгийн ачаалал буурна, хариуцлага хяналтын тогтолцоо сайжирна, даатгалын санхүүгийн хүртээмж, бааз суурь нэмэгдэнэ, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо илүү боловсронгуй болно мөн эрсдэлийн нэгдсэн мэдээллийн сан үүсэх давуу тал гарна гэж үзэж байгаа" хэмээсэн юм.