Прокуророос 2023 онд хэрэг бүртгэлтийн 63.495 хэрэгт хяналт тавьж ажилласнаас Залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг ихэнх хувийг эзэлж байна. Тодруулбал,
- Залилах гэмт хэрэг 17.562 буюу 27.6 хувь;
- Хулгайлах гэмт хэрэг 17.000 буюу 26.7 хувь;
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 6563 буюу 10.3 хувь;
- Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 2416 буюу 3.8 хувь;
- Мал хулгайлах гэмт хэрэг 2035 буюу 3.2 хувь;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 1713 буюу 2.7 хувь;
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 1278 буюу 2 хувь;
- Дээрэмдэх гэмт хэрэг 1184 буюу 1.8 хувьтай байна.
Үүнээс үзэхэд өнгөрсөн онд хэрэг бүртгэлт явуулсан нийт хэргийн 50 гаруй хувийг залилах болон хулгайлах гэмт хэргүүд эзэлж байна.