Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдварын голомт Үхань хотынхон усан паркт үдэшлэг зохиожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 28 секунд

Коронавирусний халдвар БНХАУ-ын Үхань хотод дэлгэрснээс хойш өдгөө дэлхий даяар нийт 22 сая гаруй тохиолдол бүртгэгдэж 780 мянга орчим хүн нас бараад байгаа билээ. 

2020 оны нэгдүгээр сарын 23-нд Үхань хотод 17 хүн нас барж 400 гаруй хүн халдвар авахад тус хотод анхны хөл хориог тогтоож, оршин суугчид ч гэрээсээ гарахаа больсноор Үхань хот эзэнгүй мэт болоод байсан юм. Долдугаар сар гэхэд Үхань хотод коронавирусний идэвхитэй тохиолдол байхгүй болсноор тайван амьдралын хэв маягт эргэн шилжсэн байна. 

Ихэнх үзвэр, үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллаж, Үхань хотын Маяа усан парк ч хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр амралтын өдөр бүр тогтмол 15,000 хүн тус усан паркаар үйлчлүүлж байгаа ажээ. Мөн өнгөрөгч амралтын өдрөөр ‘HOHA Water Electrical Musical Festival’ зохион байгуулагдсан бөгөөд үзэгчид ‘амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих’ гэх мэт дүрмийг баримтлалгүй усан дээр хөвж, хөгжим сонсон наргисан байна. 

Тус хөгжмийн фестивал хэрхэн болж өнгөрснийг доорх зурагнуудаас хүлээн авна уу.

GETTY Images

BBC

Эх сурвалж: CNN, BBC

 

БОХХААБХ: Хууль, тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
БОХХААБХ: Хууль, тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц