Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчийн үндсэн цалинг бага хүүхдэд нь 18 нас хүртэл олгох, гэр бүлд нь 3 өрөө байр өгөх хуулийн төслийг санаачилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө БЗД-ийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт гарсан галын улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан Онцгой байдлын гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Талийгаачдыг өнөө өглөө /2024.01.29/ сүүлчийн замд нь үдсэн юм.

Тэгвэл "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар боллоо" гэж ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ө.Золбаяр мэдээллээ.

Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын албан тушаалтан “Б” нар нь шаардлага хангаагүй ААН-ийг тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгожээ
Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын албан тушаалтан “Б” нар нь шаардлага хангаагүй ААН-ийг тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгожээ
 
Маргааш Улаанбаатарт үүлэрхэг. Хур тунадас орохгүй
Маргааш Улаанбаатарт үүлэрхэг. Хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.