Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: НИТХ дахь ХҮН намын бүлэг дугаарын хязгаарлалт болон нийтийн тээврийн автобусны маршрутын талаар мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 23-нд болох үйл явдлын мэдээллийг хүргэе.

11.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оны шилдэг шалгаруулах ёслол болно. Утас: 9829-9827.

11.00 цагт: Нийслэлийн Хангарди ордонд: НИТХ дахь ХҮН намын бүлэг автомашины дугаар олголт, дугаарын хязгаарлалт болон нийтийн тээврийн автобусны маршрутын талаар хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9101-0520.

11.00 цагт: УПЕГ-ын үүдэнд иргэн О.Отгонтөгс Засгийн газрын зарим сайд нарын талаар мэдээлэл хийнэ. Утас: 9900-5090.

12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Сайжруулсан шахмал түлшний орц, найрлагын талаар барьцалдуулагч үйлдвэрлэгч “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг мэдээлнэ.

-Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод “Таеквондо Пүмсэ-2024" улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээн нэгдүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ.

-Баянхонгор аймагт “Монголын тэмээн соёл" улсын зөвлөгөөн, баяр наадам 2 дахь өдрөө үргэлжилнэ.

-Чөлөөт бөхийн лигийн тэмцээний шигшээ барилдаан эхэлж байна.

ОБЕГ: 7 аймгийн 27 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдээд байна
ОБЕГ: 7 аймгийн 27 суманд төмөр буюу шилэн зудын нөхцөл бүрдээд байна
 
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг БҮРЭН УНТРААЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.