Баруун Монгол түмний угсаатны соёлын онцлогыг таниулж, Үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой "Мөнгөлөг шагшуурга-2024" Хар-Ус нуурын мөсний баярын үйл ажиллагаа зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээ нь өвөл цагийн уламжлалт тоглоом наадгай, олон үндэстэн угсаатны соёл уламжлал бүхий сонирхолтой олон талт арга хэмжээнүүд болдгоороо онцлогтой юм. Тэгвэл тус арга хэмжээг Улаанбаатар хотоос зорин очсон "Солонгон ааштын увидас" контент бүтээгч Т.Анандатай ярилцлаа. Тэрбээр "1000 гаруй хүнийг дайлах идээ ундаагаа ачаад ирэх тийм амар байсангүй. 800-аад хүнийг дайлчхаад сууж байна. Энэ зуны нэг сард нүүдэл тосох соёлыг сэргээх зорилгоор 10 их гэр барьж, 3000 хүнд идээ ундааг үнэ төлбөргүй хүртээнэ" хэмээн ярьж байв.
Дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна.