Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албан хэргийг 2025 оноос кирилл болон монгол бичгээр хослуулан хөтөлнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн гарын авлага, Монгол бичгийн заах аргын зөвлөмж, Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг, чадвар, дадал гэсэн 3 багц бүтээл бэлэн болжээ. Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт тусгагдсан 4 зорилт, 69 үйл ажиллагааг 3 чиглэлд хувааж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн анхан, дунд, ахисан түвшний гарын авлага, багшийн номыг бэлтгэн Хэлний бодлогын зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан бөгөөд номын нээлтийг Шинжлэх ухааны академийн их танхимд зохион байгуулжээ.

Энэхүү гарын авлагыг ашиглаж төрийн албан хаагчдаа бэлтгэж, сургаж, манлайлан ажиллахыг нийт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Агентлагийн удирдлагуудад уриалж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Ц.Хулангийн гомдлыг энэ сарын 24-нд Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ
Ц.Хулангийн гомдлыг энэ сарын 24-нд Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.