Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Үхэр худгийн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ Матад сумын харьяат малчин "Г", "Ц" нар энэ сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчим Хэрлэн сумаас Матад сумын Буян-Өндөр багийн “Үхэр худгийн хоолой” гэдэг газар байдаг гэр рүүгээ суудлын автомашинтай явахаар гараад сураггүй болсон тухай дуудлага 21-ний өдрийн 14:48 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин "Ц" /50 настай, эрэгтэй/, "Г" /42 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг энэ сарын 21-ний 18:00 цагт эхлүүлж, 22-ны 01:30 цагт гэрээс нь баруун хойд зүгт 20 км-т Матад сумын “Зээргэнэ” гэдэг газар автомашинтайгаа цасанд суусан байсныг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.