Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Мөнгөлөг шагшуурга-2024” хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Баруун Монгол түмний угсаатны соёлын онцлогыг таниулж, Үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой "Мөнгөлөг шагшуурга-2024" Хар-Ус нуурын мөсний баярын үйл ажиллагаа өчигдөр эхэлж, эхний өдрөө амжилттай үргэлжилсэн. Өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус арга хэмжээ нь өвөл цагийн уламжлалт тоглоом наадгай, олон үндэстэн угсаатны соёл уламжлал бүхий сонирхолтой олон талт арга хэмжээнүүд болдгоороо онцлогтой.

Баярын нээлтийн үйл ажиллагаанд Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон үндэсний дээл хувцасаараа гоён оролцлоо. Мөн баярын жагсаалд суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр сумаа төлөөлөн жагсав.

Уралын их сургууль Монголын орос хэлний багш, сурагч нарт зуны сургалт явуулна
Уралын их сургууль Монголын орос хэлний багш, сурагч нарт зуны сургалт явуулна
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.