ОХУ-ын Уралын холбооны их сургууль Монголын орос хэлний багш нарт зориулан 2023 онд зуны сургалт зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болсон. Тэгвэл 2024 онд багш нараас гадна сурагчдад зориулан орос хэлний богино хугацааны сургалтыг ирэх наймдугаар сард 20 багш, 20 сурагчийг тус сургуульд урьж зохион байгуулахаар төлөвлөж байна.
Уг сургалтад оролцогчдын замын зардлаас бусад зардлыг ОХУ-аас хариуцах бөгөөд сургалтаас гадна соёлын хөтөлбөр, Екатеринбург хотын дурсгалт газруудтай танилцах аялал экскурс зэрэг олон талт арга хэмжээ төлөвлөж байгаа ажээ.