Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Никотин агуулсан цахилгаан тамхи хүмүүсийг янжуур тамхинаас гарахад тусалдаг нь судалгаагаар батлагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

UMass (товч. University of Massachusetts Amherst) буюу Массачусетсийн Амхерстын их сургуулийн эрүүл мэндийн тэнхмийн зүгээс гаргасан тоймд дурдагдсанаар, никотинд суурилсан цахилгаан тамхи нь никотин орлуулах эмчилгээнээс илүү үр дүнтэй гэдэг нь нотлогджээ.

Профессор Жейми Хартманн-Бойс тамхинаас гарах зорилгоор никотин агуулсан цахилгаан тамхи хэрэглэдэг хүмүүст гарсан үр дагавар болон түүнтэй холбоотой боломжит бүх баримт нотолгоон дээр дүн шинжилгээ хийж энэхүү дүгнэлтдээ хүрчээ. Дашрамд хэлэхэд, тус тойм нь сар бүр шинэчлэгддэг байна.

Никотин орлуулах уламжлалт эмчилгээнд бохь, үрэл, наалт, хамрын цацлага, эмийн бэлдмэл зэрэг олон аргууд багтдаг. Хэдийгээр эдгээр эмчилгээний аргууд нь хүмүүсийг тамхинаас гарахад нь тодорхой хувиар нөлөөлдөг гэх нотолгоо байгаа ч, тэдгээр нь хүн бүрт тохирох албагүй гэдгийг UMass-ийн тойм харуулжээ.

Эрүүл мэндийн бодлого, сурталчилгааны туслах профессор Хартманн-Бойс хэлэхдээ “Тамхи татдаг хүмүүсийн хувьд тамхинаас гарах нь үнэхээр хэцүү гэдгийг бид мэдэж байна. Тамхи татдаг ихэнх насанд хүрэгчид тамхинаас гарахыг хүсдэг төдийгүй тэдний дийлэнх нь тамхи татахаа болихын тулд маш олон аргыг туршиж үзсэн байдаг... Тийм ч учраас энэхүү нотолгоонд үндэслэн, никотинд суурилсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад туслах үр дүнтэй, боломжит сонголт мөн гэдгийг бид итгэлтэйгээр хэлж чадна.

Гэвч нэг эрсдэл байгаа нь, цахилгаан тамхи нь харьцангуй шинэ технологи учраас хэрэглэгчдийн эрүүл мэндэд үзүүлэх урт хугацааны нөлөө нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Хартманн-Бойс энэхүү мэдээллээ тамхи татдаг хүмүүст хүргэхийг хүсч байгаа аж.

Түүнчлэн “Энэхүү тойм маань тамхинаас хэрхэн гарах учраа олохгүй, ямар алхам хийхээ мэдэхгүй байгаа тамхи татдаг хүмүүст мэдээлэл олгож, сонголт хийхэд нь туслах болно гэдэгт найдаж байна” хэмээн Хартман-Бойс хэлжээ.

Эх сурвалж: https://www.masslive.com/news/2024/01/umass-study-says-e-cigarettes-with-nicotine-can-help-people-quit-smoking.html?utm_campaign=masslivenews&utm_medium=social&utm_source=twitter&fbclid=IwAR1n-ho0IqiwG96-2yv_pfaKCecuUWWn3g8803hF156Yqik_ZfNKTitFxO8

Б.Баярсайхан: Нэг сайд солигдоход түүний нутаг усныхан яамдаар дүүрчихдэг. 2-4 жил самарч, идэж ууж байгаад явдгийг цэгцлэх хэрэгтэй
Б.Баярсайхан: Нэг сайд солигдоход түүний нутаг усныхан яамдаар дүүрчихдэг. 2-4 жил самарч, идэж ууж байгаад явдгийг цэгцлэх хэрэгтэй
 
ДҮР: Жүжигчин Ц.Ганзориг “Овжин охид“-ын Сампилын дүрээ 23 жилийн дараа эргэн дурслаа ...
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.