Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

TEDxUlaanbaatar “Equality” арга хэмжээ ням гарагт болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын алба хамтран нийгэм дэх эрх тэгш байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, цогц ойлголт өгөх зорилгоор TEDxUlaanbaatar арга хэмжээг “EQUALITY” сэдвийн хүрээнд 1-р сарын 21-ний өдөр Төрийн Ордоны Их танхимд зохион байгуулахаар болжээ.

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байж, арьс өнгө, угсаа гарал, шашин шүтлэг, нас хүйс, хөрөнгө мөнгө, албан тушаал, үзэл бодол, мэдлэг боловсрол, жендер, бэлгийн чиг баримжааны ялгаатай байдлаас үл хамааран эрх тэгш амьдрахыг хүсдэг.

Эдгээр сэдвийн хүрээнд ярихаар прогрессив сэтгэгч, бодлого тодорхойлогч, LGBTQ+ бүлгийн төлөөлөл, нийгэмд алдаж, оносон ч эерэг өөрчлөлтийн төлөө зүтгэж буй зургаан эрхэм илтгэгчээр сонгогджээ.

Арга хэмжээний илтгэгчид,

  • Х.Булгантуяа – Бодлого тодорхойлогч, хүн бүр эрх тэгш нийгмийн төлөө
  • Б.Болороо – Бүгд нэг хаалгаар
  • М.Жаргалант – Сэтгэлзүйч, алдаж, оносон Монгол эр хүн
  • Э.Энхмаа – ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал, бэлгийн цөөнхийн дуу хоолой
  • Б.Баттогтох – Үе хоорондын ойлголцлыг дэмжигч, хүний эрхийн хамгаалагч
  • Д.Баттөмөр – “Trio” киноны зохиолч, найруулагч

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “МТАС” түншлэлийн гэрээг цуцлах чиглэлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д өгчээ
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “МТАС” түншлэлийн гэрээг цуцлах чиглэлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д өгчээ
 
ДУЭЛЬ: УИХ-ын дарга ​​​​​​​VS Сангийн сайд /Үндсэн хууль зөрчсөн асуудал/
ДУЭЛЬ: УИХ-ын дарга ​​​​​​​VS Сангийн сайд /Үндсэн хууль зөрчсөн асуудал/
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.