Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ганхуяг: Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд томоохон хотуудтай өрсөлдөж байгаагаа зарлах хэрэгтэй

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 20 секунд

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар бизнесийн салбарын төлөөллүүд байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ард Санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг,

"Өрсөлдөх чадвар байгаа улсад хөрөнгө оруулалт илүү их орж ирдэг. Хөрөнгө оруулалтыг татахын тулд бусад улсууд ямар нөхцөлийг санал болгож байгааг сайтар харж байж хөрөнгө оруулалтын орчныг гаргаж ирэх хэрэгтэй. Нэг талаасаа татварын орчин маш чухал. Гэхдээ хөдөлмөрийн хууль, амьдрах орчин таатай байх талуудыг цогцоор нь харж байж хөрөнгө оруулалтыг харах ёстой.

Монгол Улс өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг авахын тулд Сингапур, Бээжин, Шанхай, Москва, Хонгконг, Лондон, Нюь Иорктой өрсөлдөж байгаа юм шүү гэдгээ тод томруунаар зарлаад Go Mongolia шинэ уриан дор хөрөнгө оруулагчдаа татах ажлыг эхлүүлнэ гэж бодож байгаа.

Монголын Эдийн засгийн форум 7-р сарын 08, 09-ний өдрүүдэд болно гэдгийг энэ ташрамд дуулгая" гэлээ.

ШУУД: УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна
ШУУД: УИХ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.