Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Баянгол дүүргийн жижиглэн худалдаачид өлсгөлөн зарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 49 секунд

Баянгол дүүргийн 3-4-р хороолол болон “Хархорин” захын жижиглэн худалдаачдын төлөөлөл болох 100 гаруй хүмүүс Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд цуглаж, өлсгөлөн зарлалаа.

Тэд “Хууль зүйн сайд Х.Нямбаатар Зөрчлийн тухай хуулинд өөрчлөлт оруулна хэмээн иргэдээс санал асуулга авсан хэдий ч ямар ч өөрчлөлт оруулсангүй. Зөрчлийн хуулинд “Зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, хэм хэмжээнд тохирсон шийтгэлтэй байна” гэсэн боловч бидэнд ноогдуулж буй торгууль нь маш хүндрэлтэй байна” хэмээн ярьж байлаа. 

Энэ талаар өлсгөлөн зарлаж буй иргэдээс тодруулахад дараах мэдээллийг өглөө.  

Иргэн Н.Хишгээ:  “Бид энэ амьдралд нийцэхгүй байгаа зөрчлийн хуулийг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлээд хоёроос гурван жил болж байна. Зөрчлийн хууль нэрээр ард түмнийг торгож, төсвөө бүрдүүлдэг төр хэрээс хэтэрлээ. Үүний эсрэг үзэл бодлоо илэрхийлэхэд цагдаа нар ирээд л тойроод зогсоод нөгөө л зөрчлийн хуулиараа барьна, хорино гэж байна. Энэ хуулиар нэр барьж торгууль хураах нь цэвэр луйвар болсон. Төрийн ордны зүүн хаалгаар бид УИХ-ын дарга Г.Занданшатарт бичиг хүргүүлэх гэж хоёр цаг зогсоход хэн ч гарч ирсэнгүй. Хэрвээ сонгууль болж байсан бол тэд нар гүйж гарч ирээд бичгийг маань авна, эсвэл тэндэр гэх мэт өөрсдөд нь мөнгө болж ирэх бичиг байсан бол шууд авах юм байна гэдгийг ойлголоо. Гэвч одоо сонгууль дуусчихсан ард түмэн юу ч биш гэдэг үе нь ирлээ, уг нь ард түмнээсээ гуйж төрд гарсан биз дээ? Тийм байж яагаад бидний хүргүүлж буй ганцхан бичгийг авчихаж чадахгүй байгаа юм бэ? 

Өнөөдөр энэ цуглааныг хийхэд хэдэн цагдаа нар л биднийг боль хэмээн шаардлаа. Цагдаа нар маань ч яахав үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс. Дээр нь байгаа эрх мэдэлтнүүд л гэмгүй юм шиг үлдэж, ажлаа хийж цалингаа авч байгаа цагдаа, үзэл бодлоо илэрхийлж буй ард түмэн хоёр л хоорондоо дайтаж байна” гэв. 

Зөрчлийн тухай хуулийг 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Хуулийг мөрдөж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 25 удаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. 

Нийслэлийн хөдөлгөөнт эргүүл болон эрүүл мэндийн байгууллагад 92 автомашин хүлээлгэн өглөө
Нийслэлийн хөдөлгөөнт эргүүл болон эрүүл мэндийн байгууллагад 92 автомашин хүлээлгэн өглөө
 
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.