Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим мөрийтэй тоглоомд донтож, эд хөрөнгөө алдаж, сэтгэл санаагаар хохирсны улмаас 6 хүн амиа егүүтгэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Өнгөрсөн он буюу 2023 онд цахим хэрэгсэл ашиглан 7142 этгээд 16 мянга гаруй хэрэг үйлдэн 8965 иргэнд 139 тэрбум төгрөгийн хохирол учруулсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд мөрийтэй тоглоомд донтож, эд хөрөнгөө алдаж, сэтгэл санаагаар хохирсны улмаас 6 хүн амиа егүүтгэсэн харамсалтай тоон мэдээлэл байна. Эдгээр амь насаараа хохирсон иргэд 21-29 насны залуучууд байжээ.

Тиймээс цахим мөрийтэй тоглоомны улмаас ямар их харуусал, хагацал гуниг бий болдог гэдгийг иргэн та ойлгож, энэхүү хууль бус үйлдлээс зайлсхийж, татгалзахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АБГББХ: Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөж ДЭМЖЛЭЭ
АБГББХ: Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөж ДЭМЖЛЭЭ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.