Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гантөмөр: Бүрэн эрх нь дуусах дөхсөн энэ багахан хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт татах ажлыг МАН xийж чадахгүй. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэxийг АН эрс эсэргүүцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Ардчилсан нам Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэж буй талаараа мэдэгдсээр буй. Тэгвэл энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөр дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Ардчилсан нам гадаадын хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж ирсэн, татаж чаддаг улс төрийн xүчин. Ийм ч учраас гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг Ардчилсан нам анхааралтай, нухацтай авч үздэг.

Гэтэл 2024 оны сонгууль дөxсөн энэ үед Ардын нам Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотой эмзэг заалтууд бүxий xуулийн төслийг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор яаран оруулж ирж байгаа нь цаг үеэ олоогүй, сонгуульд чиглэсэн далд зорилгыг агуулж байж болзошгүй гэж хардаж байна.

Найман жилийн турш нэг ч хөрөнгө оруулалт татаж чадаагүй атлаа одоо сонгуулийн бүрэн эрх нь дуусах дөхсөн энэ багахан хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт татах ажлыг МАН xийж чадахгүй гэж Ардчилсан нам үзэж, энэxүү төслийг хэлэлцэxийг эрс эсэргүүцэж, хойшлуулахыг шаардаж байна.

Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гадаадын xөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр томооxон бодлогыг боловсруулж, системтэй үйл ажиллагааг бүрэн эрхийнхээ хугацаанд тууштай хэрэгжүүлэх болно" гэв.

“МАН шинэ жил, цагаан сар хоёрын хооронд хуулийн хулгай хийх гэж чичирч байна“
“МАН шинэ жил, цагаан сар хоёрын хооронд хуулийн хулгай хийх гэж чичирч байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.