Хотын дарга Х.Нямбаатар "Хотын даргаар Э.Бат-Үүлийг ажиллаж байх үед хохирсон иргэдэд нийслэлээс орон сууц олгоно" гэх мэдээллийг өгсөн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Үүнтэй холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүл өчигдөр өөрийн албан ёсны цахим хуудсаараа өөрийг нь гүтгэж байна гэх байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр тэрбээр "Нямбаатар, нийслэлийн гэр хорооллын иргэдийн хашааны газрыг; “хууран” хямд үнэлж авах,захиргаадан албадан хураах зэргээр “Хурд” тэргүүтэй, намаа дэмжигч компаниуддаа шинээр барилгажих газар чөлөөлж өгөх гэж байгааг би илчилнэ. Гөлөг төөрүүлэх гэхдээ намайг гүтгэх гэнэ. Хуцав аа" гэв.
Э.Бат-Үүл: Х.Нямбаатар “Хурд” тэргүүтэй, намаа дэмжигч компаниуддаа барилгажих газар чөлөөлж өгөх гэж байгааг илчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.