УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр /2024.01.09/ Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд оролцож байгаа эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад хариулах үеэрээ ногоон автобусны асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж буй бүлгийн дарга О.Цогтгэрэлийг гонгиносон "бацаан" хэмээн шүүмжлээд амжсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрбээр "Цагийн юм цагтаа гэдэг. Бие дааж ч нэг үзээд, уугиад яваагаа мундаг гэх. Ингэж зууралдахгүй улстөрөөс зайлцгааж сурвал Монголдоо их том тус болно. (Манай олон ах нарт хамаатай)" гэв.