УИХ-ын ээлжит сонгуулийг 2024 оны зургадугаар сарын 28-ны баасан гарагт зохион байгуулахаар товлосон. Нам, эвслүүд сонгуульд оролцохоо дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө илэрхийлэх бөгөөд энэ өдрөөс хойш УИХ-ын сонгуульд ямар нам, эвслүүд оролцох нь тодорхой болох аж.
Энэ жилийн тухайд тавдугаар сарын 14-20-ныг дуустал долоо хоногийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдана. Үүний дараа нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор ил болох талаар Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.