Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Үүрцайх классик пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 57 секунд

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, "Ривер" клубын тамирчин Спортын мастер Б.Үүрцайх Малайз улсын "Johar-Bahry" хотод зохион байгуулагдсан классик пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 120 кг-ын жинд "Мастер-2" ангилалд амжилттай оролцож алтан медаль хүртсэн байна.

Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд 192,5 кг, нийлбэр дүнгээр 660 кг-ын амжилт үзүүлж өөрийн ангилалдаа Ази тивийн дээд амжилтыг хоёр төрөлд шинэчлэн тогтоожээ.

Б.Үүрцайх нь Канадын Saint Jones хотод зохион байгуулагдсан мастерын ДАШТ-д "М1" ангилалд хувцас хэрэглэлтэй төрөлд нийлбэр дүнгээр хүрэл медаль, ӨАБНУ-ын Sun city хотод зохион байгуулагдсан хэвтээ шахалтын ДАШТ-ээс мөнгөн медаль, Ази тивийн хэвтээ шахалтын АШТ-ээс алтан медаль авч байжээ.

ГССҮТ энэ онд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, эмчилжээ
ГССҮТ энэ онд 133 иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирч, эмчилжээ
 
Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.